ТРАМП-КИМ нар энэ сард Вьетнамд уулзахаар ТОХИРОЛЦЖЭЭ
2019-02-07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь дээд хэмжээний саммит уулзалт болох өдрийг Цагаан ордон зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

ТРАМП-КИМ нарын уулзлт Вьетнамын нийслэл Ханой хотноо энэ сарын 26-27 ны хооронд зохион байгуулагдахаар болжээ.

 

Хойд Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стев Биган өнгөрөгч долоо хоногт хоёр Солонгосын хил дээрх Панмүнжон тосгон дахь Найрамдлын ордонд зочлон, Пхеньяны төлөөлөгчидтэй уулзсан юм.

 

Уг уулзалтаар хоёр тал амжилттай тохиролцож, улмаар ТРАМП-КИМ нарын уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин