Нисэхийн ажилтанг алгадсан Британи эмэгтэй ял авчээ
2019-02-07

Индонезийн "Ngurah Rai" олон улсын нисэх буудлын ажилтанг алгадсан Их Британийн иргэнд ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Ауж-е Такадда гэх 42  настай Британи эмэгтэйгийн визний хугацаа дууссан гэдгийг нисэхийн ажилтан түүнд хэлэхэд тэрбээр ихэд уурлаж, улмаар алгадсан аж.

 

Эмэгтэйн 160 хоногийн визний хугацаа хэтэрсэн байсан ба тэрбээр Бали аралд амрахаар төлөвлөж байсан гэнэ. 

 

Түүнийг буруутай хэмээн үзэж, зургаан сарын ял оноохоос гадна 3,500 ам.долларын торгууль ноогдуулсан аж. 

 

Такадда дээрх шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн "Шударга бус шийдвэр" гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Энэ Англи колонийн их гүрэн биш болсон гэдгийг иргэд нь ойлгодоггүй юм байхдаа. Одоо бол нэг муу жижигхээн арал ш дээ.
2019-02-12
Ауж-е Такадда бол Английн иргэншилтэй пакистан
2019-02-08
chi ataarhaad yah ve gj=ej
2019-02-08
Uugii:
Harin tiin
2019-02-08
МАНАН:
МАНАН дэглэмийн боол болсон манайд бол эсрэгээрээ, гадныхныг давруулаад л өнгөрөх нь мэдээж. Хуулиа сахидаг, хүмүүсээ хүндэлдэг газар орон сайхан юмаа
2019-02-07
Kkkkk huuli bol huuli
2019-02-07
БОЛЖ БОЛЖ:
НЭГ УДАА Ч ГЭСЭН ИХ ЗАНТАЙ АНГЛИЧУУДАД САНУУЛГА ӨГСӨН САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖЭЭ. МАНАЙ УЛСЫН ХУУЛЬ САХИУЛАГЧИД, ТЭДГЭЭРТ НӨЛӨӨЛДӨГ УЛС ТӨРЧ, ДИПЛОМАТУУД ИНГЭЖ ЧАДАХГҮЙД НЬ ХАРАМСМААР.
2019-02-07
Zochin:
Huuli n changa oron bol ingeel doron hariug n barijiin getel manai mongol orond buur esergeeree yum boloh biz
2019-02-07
болд:
хуулиа биелүүлдэг орон өөр юм атаарахчихлаа
2019-02-07
Uugii:
Harin tiin
Хохь нь:
Даварцан англичууд өөрсдийгөө дэлхийн дээд үндэстэн гэж боддог. Тийм биш хуулиа сахьдаг орон гэдгийг үзүүлсэн бна.
2019-02-07
chi ataarhaad yah ve gj=ej