Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна
2019-02-08

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 29-34 хэм, Увс нуур болон Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Тэрбиш:
Гаагүү сайхан дулаахан байнаа, хаврын урь ороод цаанаа нэг өөр шүү. Шалчиг балчиг болоод л явчихаж байгааз дээ
2019-02-08