“Хар хорин”, “Да хүрээ” худалдааны төв ажиллаж эхэлнэ
2019-02-09

 

Сар шинийн баяраар худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн дагуу томоохон сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд хоёрдугаар сарын 8-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

 

Харин захуудын хувьд “Хар хорин” худалдааны төв, “Барс” 1, 2 худалдааны төв, “Да хүрээ” авто худалдааны төв өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллах юм байна.

 

“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах хуваарьтай байна.

 

Shuud.mn
Сонин хачин