Пара таеквондочид Олимпийн эрх авлаа
2019-02-09

 

Турк улсын Анталья хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болов. Тус тэмцээнд оролцсон манай хоёр таеквондочин “Токио-2020” Олимпийн эрхийг Монголын баг тамирчдаас анхлан эх орондоо авчирлаа. 


Паралимпийн эрх олгох хариуцлагатай тус тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчин оролцжээ. Эрэгтэйчүүдийн  к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа мандууллаа.

 

Түүний энэхүү амжилт ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд тэр бас Ази тивийн аваргаас гурван алтан медаль хүртээд байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртсэн бөгөөд дэлхийн аварга боллоо.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Олимпийн Таэквондогийн холбооныхонд түүний дотор eрөнхийлөгч Энхбатад баяр хүргэe. Та нарын минь амжилт булган сүүлтэй байж олон тамирчид маань олимпид оролцож өндөр амжилт үзүүлэх болтугай!!!!!
2019-02-09