Тайландын эзэн хааны эгч Ерөнхий сайдад ӨРСӨЛДӨНӨ
2019-02-09

 

Тайландын эзэн хаан Маха Ватчиралонгкон Махидолын төрсөн эгч ирэх гуравдугаар сард болох Ерөнхий сайдын сонгуульд нэр дэвшихээр болсон талаар "ВВС" агентлаг мэдээллээ. 

 

Өдгөө 67 настай гүнж Уболратана Махидол Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн намаас нэр дэвшихээр болсон гэж албаныхан уламжлав. 

 

Ийнхүү гүнж сонгуульд нэр дэвшиж буй нь олон зуун жилийн түүхтэй Тайландын эзэн хааны гэр бүлийн уламжлалыг эвдэлсэн томоохон алхам болж байна. 

 

Ерөнхий сайдын сонгууль ирэх сарын 24-нд зохион байгуулагдах юм. 

 

Гүнж 1972 онд Америк залуутай гэрлэхийн тулд гүнжийн хэргэмээсээ татгалзсан түүхтэй. Тэрбээр хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салж, улмаар эх нутагтаа иржээ. Түүний хоёр хүүхэд АНУ-д амьдардаг. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин