Их найрагчийг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй салах ёс гүйцэтгэж, сүүлчийн замд нь үдлээ. Түүнийг төрсөн нутаг Төв аймгийн Баян Өнжүүл суманд нь нутаглуулах юм байна.

Их найрагч Б.Лхагвасүрэн 1944 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрээр 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын уран зохиол, соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ