Хатан хааны нөхөр жолоо барих эрхээсээ татгалзжээ
2019-02-11

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, хунтайж  Филипп өнгөрөгч сард Ланд Ровер загварын автомашинаа жолоодож явахдаа өөр машинтай мөргөлдсөн билээ. 

 

 

Ослын үеэр хунтайж ямар нэгэн ноцтой бэртэл аваагүй бөгөөд эсрэг талын машинд сууж явсан хоёр эмэгтэй болон 9 сартай хүү хөнгөн бэртэл авчээ.

 

Тэгвэл уг ослын дараахан 97 настай хунтайж "жолоо барих эрхээсээ албан ёсоор татгалзаж, цагдаагийн газарт жолооны үнэмлэхээ хураалгасан" гэж Букингэмийн ордноос мэдээлэв. 

 

Ослын буруутан тодорхойгүй байгаа ба дээрх авто ослын прокурорт шилжүүлсэн гэж цагдаагийн газраас уламжилжээ.

 

Ойрын эх сурвалжууд "Ослын үеэр бороо орж, их манантай байсан. Тиймээс үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь осол гарах үндсэн шалтгаан болсон" гэж ярьсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин