Улаанбаатар
Баярын өдрүүдэд ослын улмаас 10 хүний амь нас хохирчээ
9 өдөр

 

 

Баярын өдрүүдээр буюу  хоёрдугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд орон нутгийн замд нийт 9 ноцтой зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэж 10 хүн амь насаа алдаж 11 хүн гэмтсэний тав нь бага насны хүүхэд байна.

 

Тухайлбал хоёрдугаар сарын 05-ны өдөр Архангай, Дундговь аймгуудад, хоёрдугаар сарын 06-ны өдөр Төв, Орхон аймгуудад, хоёрдугаар сарын 07-ны өдөр Төв, Сүхбаатар, Булган аймгуудад, хоёрдугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгуудад зам тээврийн гэмт хэрэг бүртгэгджээ.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон тохиолдлуудад хийж гүйцэтгэсэн мөн хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанууд эзэлж байна.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин