Үерийн улмаас Австралын томоохон нүүрсний ордууд хаагдлаа
2019-02-11

Австралийн Квийслэнд мужид үерийн гамшиг нүүрлэж, үлэмж хэмжээний хохирол учруулаад буй талаар “www.mining.com” сайт мэдээллээ.

 

 

Гэнэтийн байгалийн гамшгаар хоёр хүн амиа алдаж, олон зуун өрх орон гэргүй болжээ.  Эрх баригчдын шийдвэрээр аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 1,100 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн гэнэ. “Тус улсын түүхэнд сүүлийн 100 жил тохиогоогүй үерийн гамшиг тохиосон” гэж Австралийн Онцгой байдлын яам мэдээллээ.

 

Үерийн улмаас дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг “Glencore” компани ихээхэн хохирол амсчээ.

 

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт “Бид хойд хэсэг дэх хамгийн том нүүрсний орд газрууд болох  “Collinsville” болон “Newlands”-ийг түр хугацаагаар хаахаар боллоо” гэж мэдэгджээ.

 

Гэхдээ хэвлэлийн төлөөлөгч дээрх түр зогсолт хэзээ хүртэл үргэлжлэх зэрэг нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. “Glencore” компани 2017 онд 8 сая коксжих нүүрс олборложээ.

 

Үерт автсан Квийслэнд мужид Австралийн уул уурхайн гол бүс нутаг. Уг бүсэд Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай үйл ажиллагаагаа явуулдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Энхээ:
Том боломж гарлаа. 2011 оны алдааг давтахгүй байх нь чухал шүү тэнэгүүдээ
2019-02-12
баярлах юмгүй ээ:
Оросын якутад үер болох биш, нүүрсээ зөөсөөр
2019-02-12
Uneen
2019-02-12
Ашгүй дээ манайд боломж гарлаа даа
2019-02-11
Bn:
Ura
2019-02-11
Урт хугацааны гэрээ яг ийм үед л хийгээд авмаар бгаа юмдаа. Харин ихэс дээдсүүд маань хжаа хжаа гэсээр бвал бахь байдгаараа л байх байлгүй
2019-02-11
Uneen
bolj bolj:
gai zob gazaraa bolson bnaa. naad kengiru nar chin ih dabaruu ongiroo nobshuud ch dee..
2019-02-11
8 сая, яаж тоолдог юм бол кх...
2019-02-11
Po:
Australia.coal Mongold hamaagui bllood udaj bn. Oros odo manai number 1 orsoldogch
2019-02-11
8 сая коксжих нүүрс????????????????
2019-02-11
Zocnin:
Ene ueiig owjin ashoglaj nuursee sain garga
2019-02-11