Төрийн албаны зөвлөлийг Б.Баатарзориг удирдана
2019-02-11

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргасан юм. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон сонгогдож буй бол нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэн томилсон.



Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүд Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа сонгон томиллоо. Зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн, нууцаар  санал хурааж, олонхын санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томиллоо.

 


Б.Баатарзориг багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч. Тэрбээр ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн, аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.

 

Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

Shuud.mn
Сонин хачин
Баяр хүргье:
Туршлагатай зөв хүн байна лээ. Болж дээ
2019-02-13
atuusnii jolooch:
60 iin sdaakiig tomruullaa daa.
2019-02-11
энэ нэг юм энхболдод сөгдөж мөргөөд лаагийн долоох гээд бсан овоо цуслах местэн дээр очоо юу
2019-02-11