Зөрчлийн тухай хууль зөрчсөн 10 907 дуудлага хүлээн авчээ
2019-02-11

 

Цагдаагийн байгууллага хоёрдугаар сарын 4-11-ний өглөөний 08 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Цагдаа нартай ХСИС-ийн 450 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 11 268 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүний 368 нь гэмт хэргийн шинжтэй бол Зөрчлийн тухай хууль зөрчсөн 10 907 дуудлага мэдээлэл иржээ. Архидан согтуурсан гэх 4298 дуудлага бүртгэгдсэн байна. 

 

Зөрчлийн хууль зөрчсөн гэх 10 907 дуудлагаас 4 685-ыг бүртгэж, цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж буй аж. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин