Гэмт хэрэг 42 хувиар буурчээ
2019-02-11

 

Сар шинийн баярын өдрүүдэд буюу битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэдээс 5391 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар буурсан байна.

 

Нийт дуудлага мэдээллийн 287 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл байгаа нь өнгөрсөн оны баярын өдрүүдийнхээс 26,2 хувиар, зөрчлийн 2899 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 37,4 хувиар тус тус буурчээ.

 

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотод 140 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 101 нэгжээр буюу 41,9 хувиар буурсан байна. Тухайлбал хулгайлах гэмт хэрэг 63 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 41,6 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 дахин буурчээ.

Shuud.mn
Сонин хачин