Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнтэй тун ойр ажиллахаа хэллээ. Тэрбээр долоо хоног бүр сэтгүүлчдийн хүссэн сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч байх аж. Энэ нь түүний ажлын зарчим болох гэнэ.
Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаагийн хувьд нэг зүйлийг зарчим болгож баримтална. Энэ нь хэвлэлийнхэнд нээлттэй байна. Нийгэмд үүсээд байгаа эргэлзээг тайлж ажиллана.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас долоо хоног бүр сэтгүүлчдийн хүссэн сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга өгнө. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгойн хувьцаа, ОУВС-гийн хөтөлбөр зэрэг асуудлаар мэдээлэл өгнө. Та бүхний эргэлзээг тайлчихвал олон нийтийн эргэлзээг тайлах алхам болно. Хэвлэлийнхэнтэй илүү ойрхон ажиллана” хэмээн ярилаа.
М.Болд
Уншиж байна |