Б.Болдбаатар: Нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад зөвлөмж хүргүүллээ
2019-02-12

 

УИХ-ын сонгуулийн 42 хоёрдугаар тойрогт нөхөн сонгуулийг зарлаад байгаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийв. СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар:

 

-СЕХ 2018 онд нөхөн сонгууль зарласан ч ҮХЦ-ийн дүгнэлтээр хойшилсон. Дахин УИХ-ын нөхөн сонгуулийг зарлаж, УИХ-аар баталсан. УИХ-аас хуульд өөрчлөлт оруулсан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 намд зөвННлөмж хүргүүллээ.  Хуульд заасан Улсын дээд шүүхэд сонгууль болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам оролцох боломжтой учраас гурван намд зөвлөмж хүргүүлээгүй. УИХ-аас хуульд өөрчлөлт орж, төрийн жинхэнэ албан хаагч, төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал зэрэг эрх бүхий албан тушаалтан сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Тиймээс энэ сарын 15 буюу ирэх баасан гаригт ажлаасаа чөлөөлөгдөх хугацаа дуусгавар болж байгаа хэмээлээ. 

 

Хуулийн хугацаанд Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн  гурван суманд Сонгуулийн хороо, 21 хэсэг байгуулах аж. Нийтдээ энэ сонгуульд 500 гаруй хүн ажиллахаар байгаа. Сонгогчдын тухайд УБЕГ-аас ирсэн тоогоор 17450 байна. Өмнө нь 16500 сонгогчтэй байжээ. 

 

СЕХ-ны дарга Б.Болдбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Сонгуулийн ирц яаж тооцох вэ?

 

-Нөхөн сонгуулийн ирц хуулиараа 50+1 байдаг. Үүгээр явна. Гэхдээ сонгуулийн ирц дээр сонгуулийн байгууллага анхаарч ажиллана. 

 

-Нөхөн сонгууль зохион байгуулахад хэдэн төгрөг зарцуулах вэ?

 

-Нөхөн сонгууль явуулах зардлыг УИХ баталдаг. Энэ удаагийн нөхөн сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана. 21 хэсэгт санал хураалт явагдана. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах тооцоолол байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-10
ЗОЧИН:
энэ монгол төрийг самарсан хороог татан буулгаач
2019-02-12