Б.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашиг тараах тооцоо гараагүй
2019-02-12

"Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл" зөвлөгөөн Туушинд зочид буудалд болж байна. Энэ зөвлөгөөнөөр Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагаа болон цаашид ямар инновациар хэрхэн үйлдвэрлэл явуулах талаар хэлэлцэж байна. Зөвлөгөөнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлага, эрдэмтэн судлаачид оролцож байна. Зөвлөгөөнд нийт 11 илтгэлийг хэлэлцэх аж.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Зөвлөгөөний үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөнөөс юу хүлээж байгаа вэ. Ямар зорилготой арга хэмжээ вэ?

 

Инноваци эцсийн бүтээгдэхүүн болох, нэмүү өртөг шингэх гэдэг бол манай компанийн бизнесийн эцсийн том зорилго мөн. Энэ зорилгодоо өдөр тутмын үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа.

 

2011, 2012 онд зүүн, баруун уурхайг олборлох ТЭЗҮ батлагдсан. Энэ ТЭЗҮ-ийн хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозам, цаашлаад хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр түвшинд төлөвлөгдсөн. Энэ ажлууд үргэлжилж байгаа. Бидний хийж байгаа бизнес, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажлын ард эрдэмтэн, судлаачид, шинжээчид ажиллаж байгаа. Үүний нэг илрэл нь өнөөдрийн эрдэмтдийн зөвлөгөөн юм.

 

 

-1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ямар шатанд яваа вэ?

 

-Эрх бүхий байгууллага 50 хоногт шийдвэрлэх хуультай. Энэ хүрээнд Засгийн газрын түвшинд яригдсан асуудал байгаа. Тодорхой тоо баримттай мэдээллийг Засгийн газарт өгсөн. Аудитлагдсан тайлан гарах ёстой. Үүний дараа ТУЗ-өөс шийдвэр гарна. Энэ шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулдаг үүрэгтэй. Энэ процессын дагуу явагдаж байгаа. Компани одоо үндэсний аудитын байгууллагад тайлангаа өгөөд аудитын ажил үе шаттай явагдаж байна.

 

-Иргэдэд 20-30 мянган төгрөгийн ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл байсан?

 

-Компанийн хувьцааны нэгж хувьцааны үнэ аудитын тайлан гарсны дараа ТУЗ-ийн шийдэх асуудал. Эцсийн тооцоо гараагүй байна.

 

Компани ашигтай ажиллах үүрэгтэй. Эрдэнэс Тавантолгой ХК 2010 оноос хойш хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхэлж, 2016 он хүртэл ашиггүй ажилласан. 2017 онд 410 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ашигтай ажилласан л бол компани үр дүнгээ өгч байх ёстой. Ямар хэмжээний ногдол ашиг тараах асуудал ТУЗ дээр тооцоог хийгдээд, ажил үргэлжилж байна.

 

-Ногдол ашгийн талаар ТУЗ-өөс ямар ч шийдвэр гараагүй гэсэн үг үү?

 

-Давуу эрхийн хувьцаа болон 1072 хувьцааны талаар яригдсан. Эрдэнэс Монгол дээр байгаа 3 сая хувьцаа бол давуу эрхийн хувьцаа. Мөн 1072 хувьцаа эзэмшигч 2 511 000 иргэний асуудал байгаа. Хуулийн хүрээнд иргэн ямар эрх эдлэх ёстой тэр эрхийг эдлүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Baeth:
Би 8 жилийн турш чонон хөрвөс, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр шаналж байсан. Манай өрхийн эмчийн зөвлөсөн олон эмийг хэрэглэж үзсэн. Хэн ч намайг эмчилж чадаагүй, эцэст нь сул дорой байдал, байнгын өвдөлтийн улмаас би аюулгүй өрөө, метформиноос хамааралтай болж, амьдрал зүгээр л сүйрч байгааг олж мэдсэн бөгөөд итгэл найдваргүй болсон. Би түүний вэб сайтаас Африкийн Доктор Гбогбогийн ургамлын эмчийн талаар уншсан бөгөөд түүний вэб сайтаас ургамлын гаралтай эмчилгээний талаар авсан холбоо барих хаягаар нь зөвлөгөө авахаар шийдсэн, учир нь би түүний ургамлын гаралтай эмийн талаар хэд хэдэн хүнийг янз бүрийн өвчин, халдвараас эдгээж байсан тухай гэрчлэлийг уншсан. вэб сайт, хоёр хоногийн дараа, би ургамлын гаралтай эм захиалж, долоо хоногийн дараа би Манитоба Калифорниа муж дахь гэртээ хүлээн авч байна, Энэ ургамлын гаралтай эмийг ууснаас хойш хэд хоногийн дараа бүх зүйл өөрчлөгдөж, шинж тэмдгүүд буурч эхэлсэн. долоо хоногийн дараа бүх шинж тэмдгүүд арилсан. Энэ үед би түүний зааврын дагуу тунг нь дуусгахыг тэсэн ядан хүлээж байна, 21 хоногийн дараа тунг ууж дуусаад 2-р хэлбэрийн чихрийн шижин, чонон хөрвөс өвчний бүх шинж тэмдгүүдээс бүрэн ангижирсан гэж өөртөө хэлж байсан. Би дахин эрүүл саруул болж, эмнэлэг рүү гүйн очиж, үзлэгт орсон бөгөөд шинжилгээний хариу намайг чихрийн шижин, чонон хөрвөсөөс ангижрахыг баталж, яаж ийм боломжтой болохыг эмчдээ хэлж, ургамлын эмч Доктор Гбогботой холбоо бариарай. Чихрийн шижин, чонон хөрвөс эсвэл өөр ямар нэгэн өвчин/халдвартай эрүүл мэндийн асуудалтай хэн бүхэнд удаан хугацааны шийдлийг авахын тулд Доктор Гбогбо т хандана уу гэж би энд хуваалцаж байна. Баруун Африкийн ургамлын эмч доктор Гбогботой уулзаж, ургамлын гаралтай эмчилгээнийхээ талаар доорх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. drgbogboherbalcure@gmail.com руу имэйл илгээнэ үү WhatsApp +2347031663661. Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/drgbogboherbalcure
2023-04-29
Зочин:
Юм хийсэн нэрээр идээд дуус на даа.2020 оны сонгуулийн өмнө шоу хийж шавхуургаа тараана.Уг нь юм хийж чадвал асар их мөнгө байрны бага хүүтэй зээл болгоод гаргаачээ.Ард түмний мөнгөнд хариуцлагатай бай л даа тэнэг улс төрч дөө.
2019-02-17
2018 оны төгсгөлд 1072 хувьцааны ноогдол ашиг тараана гэж энэ өөрөө хэлээ биздээ одоо болохоор туз-н тооцоо шиидвэр гараагүй ч гэх шиг,.тэгвэл тэгээд тэр үед юу мэдэж ярьсан гэсэн үг вэ ??
2019-02-12
27500 тог тарааж яах гэж байгаа юм бол ажил хийхгуй байгаа дээрээ ардууд буур дургуйцээд алаад хаях байх Хуукээ
2019-02-12
олигтойхон ажил хийчихээр сэтгэлтэй амьтан МАН - д алгаа. иймэрхуу хогнуудаас салаачээ
2019-02-12
энэ жул Эрдэнэт хотод сонгуульд нэр дэвших гэнэ. IQ НОЙЛ.
2019-02-12
Иргэн:
Энэ шоучин пацаан дэмий юм ярихаа боль. Жаахан ашиг олсон юм бол хувааж залгих биш томруулж хөгжүүлэх юм ярь.
2019-02-12
Zochin:
2017, 2018 onii dividend avakh um baina gej oilgoloo
2019-02-12
durak bitgii goshigruulaad bai !:
Erguu Durak Ganhuygaa baga mongo ogsonoos tewcheed buteen baiguulaltad zarzuulaad oligtoihon yum bolgoson deer sah dee !!!!
2019-02-12
Bid avmaar bna.:
Huvi hurtmeer bna. Tegel tsaaguuraa idj uugaad alga bolgono doo.
2019-02-12
иргэн:
Хүрэлсү тооцоогүй ярьсан байна
2019-02-12