АНУ: Улсынхаа аюулгүй байдлын төлөө “Huawei”-ээс татгалзах хэрэгтэй
2019-02-12

Худалдааны дайнаас гадна АНУ, БНХАУ-ыг зөрчилдөхөд хүргээд буй “Huawei” компанийн бүтээгдэхүүнээс татгалзахыг Вашингтон олон улсад уриалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Улс орон, ард түмнийхээ мэдээллийн аюулгүй байдлын төлөө “Huawei”-ийн бүтээгдэхүүнээс нэн даруй татгалзах хэрэгтэй. Тус компанийн бүтээгдэхүүний учруулж болзошгүй эрсдлийн талаар олон нийтэд таниулах нь бидний үүрэг " гэж хэлжээ.

 

Тэрбээр Европын орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй бөгөөд нэн даруй "Европыг тус компаниас татгалзах хэрэгтэй" гэж зөвлөсөн аж. 

 

Унгарчууд “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг нь сайдын санааг их зовоож буйгаа мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. 

 

Цагаан ордны тэргүүн Трамп өнгөрөгч онд “Huawei”-г БНХАУ-ын эрх баригчидтай нягт холбоотой ажилладаг улмаар тагнуул хийх зорилгоор олон улсад тархан ажилладаг хэмээн буруутгасан юм. 
 

Мөн "Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг Ираны талд технологийн ач холбогдол бараа бүтээгдэхүүн худалдсан хэмээн АНУ үзэж, Канадын талд хүсэлт гаргаж, түүнийг баривчлуулсан билээ. 

 

АНУ-ын мэдэгдлийг “Huawei” эрс буруутгаж "Бид бие даасан системтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн" гэж мэдэгджээ. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
USA bol Yls bish zugeer heden jujigchidiin mungu oloh togloom
2019-07-20
USA unuudur hydalaa dain dachingaar mungu olohoo bolii lyivariin yls
2019-07-20
ZTE:
ZTE n chipnuud tsaanaasaa chagnah tagnah zoriulalttai davhar tsumtei buteegdsen ni unen shuu dee Huaiwei ZTE-n chip-g ashigladag Mobicom ch Huaweitei niilj baigaad 9911 uudee chagnaj ugch baigaa bailgui
2019-02-12