Зарим ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав
2019-02-12

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2 сул орон тоонд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 шүүгчийн, Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа.

 

Нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 12-ны 09 цагаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны 17 цаг хүртэл зохион байгуулах ба шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

 

Жич:Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mnсайтаас авна уу. Холбогдох утас 7000-8022

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Шалгалт өгөөд ч шүүх болдоггүй ш дээ
2019-02-12