Импорт 3326.8 сая ам.доллар, экспорт 1871.8 сая ам.доллараар өсчээ
2012-01-16

Манай улс 2011 онд урьдчилсан байдлаар дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11307.2 сая ам.доллар, үүнээс экспорт 4780.4 сая ам.доллар, импорт 6526.9 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 онд 291.6 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оныхоос 39.3 сая ам.долл буюу 15.6 хувиар нэмэгдэж байсан бол гадаад худалдааны тэнцэл 2011 онд урьдчилсан байдлаар 1746.5 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оныхоос 1455.0 сая ам.долл буюу 6.0 дахин өсчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 5198.7 сая ам.доллар, үүнээс импортын хэмжээ 3326.8 сая ам.доллар экспортын хэмжээ 1871.8 сая ам.доллараар өсчээ. Экспортын 98.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна.  
Shuud.mn
Сонин хачин
FROM JAPAN:
BIG NUMBER,BIG MONEY... ene mmungiig halamj helbereer taraaj uguhuu erthen zogsooh ni zuv.. ULS ORON SAVING HIIJ BAIJ tuuniigee ireduidee zoriulj hurungu oruulalt inverstment hiij baih yostoi...taraagaad duusgadag zuil ogt bish..say heden jil taraasan munguur heden tsetserleg heden campusstai university heden uildver barij heden huniig ajliin bairtai bolgoh baisan bol....Iim shiidver gargasan humuus mongoliin ediin zasag uls turiin tuuhend ichgevter nereer uldene bizdee...Ur huuhed ni uursduus ni ichij amidraah ni baih
2012-01-17