Нуруу өвдөлтийн ТҮГЭЭМЭЛ таван ШАЛТГААН
2019-02-13

Нуруу өвдөлтийн түгээмэл таван шалтгааныг "www.wikihow.com" сайт мэдээллээ. 

 

Шалтгаан №1

 

 

Жин нэмэгдэх нь нуруунд ихээхэн ачаалал өгч, улмаар өвтгөдөг байна. Тиймээс та биеийн жингээ тогтмол барих хэрэгтэй. 

 

Шалтгаан №2

 

 

Газарт унасан юм авах, тонгойх зэрэг үйлдэл хийхэд таны нуруу өвдөж буй нь  булчин болон шөрмөсний суналт аж.  Шөрмөсний суналт нь нурууны доод хэсэгт булчин татах дагалдсан өвдөлтийг үүсгэнэ.  Гэхдээ нурууны булчинг чангаруулснаар өвдөлтийг багасгаж болно. 

 

Шалтгаан №3

 

 

Нурууны нугалаа бүр нь хөдөлгөөнийг  хангахын тулд хоорондоо мөгөөрсөн дисктэй. Насны явцад мөгөөрс нь элэгдэн эвдэрч мэдрэлийн төгсгөлүүд дээр даран өвдөлт гаргаж ирнэ. Элэгдлийн гол шалтгаан нь хөдөлгөөн багатай амьдрал ба тамхи татах болдог байна. 

 

Шалтгаан №4

 

 

Сул булчин нурууны өвчний гол шалтгааны нэг. Олон цаг ширээний ард суухад өгзөгийн булчингууд суларч, ихээхэн өвдөлт мэдрэгддэг. 

 

Шалтгаан №5

 

 

Артрит гэдэг нь шархиран өвдөх үе мөчний олон өвчин, хаван гүйхийн ерөнхий томъёолол юм. Гол шалтгаан нь хөгшрөлт, өөхлөлт, сахрын шижин, генетикийн өөрчлөлт гэнэ. Нуруу бол биеийн тулгуур хэсэг. Тиймээс нурууны гэмтлээс болгоомжилж, мэргэжлийн эмчид байнга үзүүлэх хэрэгтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин