Хар тамхичдын шийтгэл хөнгөдөж байна
2019-02-13

 

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гаалийн ерөнхий газартай хамтарсан арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Улсын хэмжээнд өнгөрөгч 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 хүн уг гэмт хэргийг үйлджээ. Насны байдлаар авч үзвэл  82,5 хувь нь 18-35 насны залуучууд байна.

 

Өчигдөр /209.02.12/ их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан 19-32 насны гурван этгээдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн баривчиллаа. Тэдний нэг эмэгтэй аж. Ойролцоогоор хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэхүйц маш их хэмжээний мансууруулах бодисыг хураан авсан байна.

 

Хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болж эрүүгийн хэрэгт холбогдож байгаа залуус ихэвчлэн 20-30 насныхан байгааг дээр дурдсан. Тэдний 90 орчим хувь нь өөрийн сонирхлоор хар тамхи хэрэглэсэн байдаг аж. Өвчний улмаас хэрэглэсэн тохиолдол бий ч энэ нь 10 хувийг л эзэлдэг байна. Өсвөр үеийнхний дунд явуулсан судалгаагаар 2000 хүүхдээс 463-д нь хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн байдаг. Өсвөр үеийнхний сониуч занг ашиглан хар тамхинд оруулах гэсэн санаархал. Тиймээс ийм саналд “Үгүй” гэж хэлэх хэрэгтэй гэдгийг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Лхагвасүрэн ярьсан.

 

Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр хар тамхи мансууруулах бодис  тогтмол хэрэглэдэг 5-7 мянган хэрэглэгч байгаагийн 81,9 хувийг эрэгтэйчүүд эзлэдэг байна. Харин хил гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсруу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт ихэвчлэн БНХАУ-с улсын хилрүү нэвтрүүлдэг гэсэн байна.

 

Хар тамхи нь хүн төрөлхтөнд маш их хор аюулыг авчирдаг тул улс бүр өөрийн хууль тогтоомжоороо хатуу хариуцлага оногдуулдаг. Манай улсын хувьд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, зарж борлуулсан тохиолдолд таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан.

 

Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.

 

Учир мэдэх нэгэн “Хар тамхичдад Монголын хууль хөнгөдөж байна. Тэднийг хорино. Тэгээд бидний татварын мөнгөөр тэжээж буй нь тэнэглэл. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн ял шийтгэлийг чангатгах хэрэгтэй” хэмээсэн удаатай. 

 

Өнгөрөгч 2018 оны тавдугаар сард  “Icetop” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдож, цагдаагийн байгууллагад саатуулагдан шалгагдсан. Гэтэл аравдугаар сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноож харин дуучин Эгшиглэнд арга хэмжээ аваагүй. Нэг ёсондоо тэднийг “хөнгөхөн” шийтгэж, ухаарах цаг хугацааг олгосон гэсэн үг.

 

 

Энэ оны нэгдүгээр сард БНХАУ-ын Ардын шүүхээс Канад улсын иргэн Роберт Ллойд Шелленбэргийг улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэмээн буруутгаж шүүхээс түүнд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэсэн байна. 

 

Тухайн үед тэрбээр  200 кг орчим метамфетамин хэмээх бодис нэвтрүүлэхийг завджээ. Улмаар Ляонинь мужийн ардын дээд шүүх түүнд ялын дээд хэмжээ оноожээ.

 

Гэтэл манай улсад мөн л тун саяхан Нигер улсын гурван иргэн их хэмжээний мансууруулах бодис олон улсын шуудан ашиглан нэвтрүүлсэн болохыг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн тэднийг дайчлан баривчилсан. Тэдэнд манай Улсын шүүх ямар шийтгэл ноогдуулах нь сонин.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Халиун:
Цагдаа шүүх хуулийнханиөарсдөөмэгэмхар тамхийг бүлэглэлтэй наыз танилууд бдаг нэг иютанилаа барьж хэрэг хүлээлгэлгүй бууны нохой буюу тагнужл хиылгээд өөрсдөө заружлдаг гэж хэлсэн баттай эх сурвалжжас сонсоход өүгд л өөрсдөө зарж борлуулдаг нууц хадгаларгүй бол илэрвэл өөрсдөө хэрэг илрүүлсэн болж цол нэмдэг харилцан ашигтай ажилладаг .
2020-05-22
зочин:
Гааль ТЕГ Цагдан сэргийлэгч нар Хар тамхичдыг илэрүүлээд нэмэргүй бололтой. Учир нь Монгол Улсын Шүүгч нар хураагдсан Хар тамхинуудаа зарж борлуулахаар ямар хэрэг байхав дээ
2019-02-17
Халиун:
Цагдаа шүүх хуулийнханиөарсдөөмэгэмхар тамхийг бүлэглэлтэй наыз танилууд бдаг нэг иютанилаа барьж хэрэг хүлээлгэлгүй бууны нохой буюу тагнужл хиылгээд өөрсдөө заружлдаг гэж хэлсэн баттай эх сурвалжжас сонсоход өүгд л өөрсдөө зарж борлуулдаг нууц хадгаларгүй бол илэрвэл өөрсдөө хэрэг илрүүлсэн болж цол нэмдэг харилцан ашигтай ажилладаг .
Хар тамхитай тэмцэх газар сайн ажиллаж байна. Хэрэглэгчдэд хүлээлгэх хариуцлага бага байна.
2019-02-13
zochin:
гомо мөнхөө ах аа та боссуудын мөнгө олох боломжийг нь үгүй хийчихсэн юм уу. хүмүүс тэгээд уурлаад байхийн. та яг яацийн
2019-02-13
зочин:
Хуулийг чангаруулах ч хэцүү дээ, тэр хар тамхи оруулж ирээд байгаа улс чинь манай хууль тогтоогчидын үр хүүхэд тэдний гар хөл болсон улс л байгаа ш дээ, тэднийгээ хууль тогтоогчид чинь хамгаалах гэж л оролдоно ш дээ
2019-02-13
Монголыг гадныхан болон хужаа биш энэ ХАР ТАМХИчид сөнөөнө шүү. Ял аа чангал.
2019-02-13
Чулуунбат:
Анх баячууд дарга нарын хүүхдүүд хэрэглэдэг оруулж ирдэг байгаад бүгд хэргээс мулталж авсан. Тэгээд зарим нь давтан хэрэгт холбогдоход хуулыг тэд ийнхүү батлуулсан
2019-02-13
зочин:
хуулийн чангата.одоо л бага дээр нь дарж авахгүй бол тахал болно шүү
2019-02-13
яг үнэн маш хатуу ял шйитгэл оногдуулдаг байх хэрэгтэй Үнэхээр үндэстнийг хөнөөлд хүргэх хэмжээнд хүрчихээд байгаам биш үү
2019-02-13
Unen UG:
Har tahitai holbootoi buhii l asuudald Tor tomor nuuree haruulah estoi es tegweel Mongol MOHNO ! Tun udahgui, yu unen ene Unen !!!
2019-02-13