15964 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ
2019-02-13

 

 

Цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15, 965 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ. Тиймээс эдгээр иргэд нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраа санууллаа.

 

Энэхүү 15,964 иргэн нь данс болон нэр нь зөрсөн зөрчилтэй тул хэрэглэгчийн хувийн мэдээллээ засварлан баталгаажуулснаар НӨАТ-ын буцаан олголтыг нь шилжүүлэх боломж бүрдэх юм байна.

 

Мөн НӨАТ-ын буцаалтаа урьдчилан зээлээр авсан хүмүүсийн мэдээлэл шалгагдаж байгаа аж. Хяналт, шалгалтын ажил дууссан даруйд 2019 оны нэгдүгээр улиралд багтаан олгох юм байна.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хожворын мөнгө хэзээ олгогдох вэ (2018 он 11 сар)
2019-02-13