Шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдож зургаан тонн түлш асгарчээ
2019-02-13

 

Шатахуун тээвэрлэж явсан хүнд даацын автомашин онхолдож, зургаан тонн түлш асгарчээ.

 

Тодруулбал Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин унасан  байна.

 

Ослын тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 09:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй 8 км зам туулан 09:17 цагт очиж, 3 цаг 37 минут ажиллаж иргэн Т-ын жолоодож явсан “Ихэр наран” ХХК-ийн 08-37 УНЛ улсын дугаартай “Саёонг” загварын ачааны автомашиныг /23 тонн түлштэй/ босгосон байна.

 

Уг ослын улмаас нийт 6 тонн орчим түлш асгарчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Po:
240km tsagiin hurdtai osoliin gazar ochije gj oilgohoor ym.bn
2019-02-13
Аймар давхисан байна шүү 2 минутанд 8 км давхижээ.09:15-09:17.
2019-02-13
Zocnin:
Hun ni amid bgaa ni yamaidaa
2019-02-13