Ховд голд осолдсон зургаан настай хүүг эрэн хайж байна
2019-02-14

 

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/   Тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-4802.36’29”, У-9109.22’51”/ осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт  хүлээн авчээ. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 9 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очиж, 100 метрийн зайд 3 удаагийн шумбалт хийсэн. Орон нутгийн 50 иргэн “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоосон байна.

 

Өнөөдөр буюу 2019.02.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
er ni iimerhuu mal etseg ehuudiin erhiig no hasaad uriin suvag saviig ni booh heregtei
2019-02-14
irgen:
archaagui eej aavuud,,yahaaraa iim haihramjgui um hiideg bainaa hairan hyyhed
2019-02-14