Орост дахин ахуйн хий дэлбэрч, 2 хүн амиа алджээ
2019-02-15

ОХУ-ын Красноярск хотын орон сууцанд өчигдөр 1.25 цагийн орчимд ахуйн хий дэлбэрсэн талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг гэнэтийн ослын улмаас хоёр хүн амиа алдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас уламжлав. Аврагчид шуурхай ажиллаж, барилга дотор байсан 12 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн гэнэ. 

 

30 айлын орон сууцанд болсон ослын үеэр 10 хүн бэртэж, зургаан өрхийн орон сууц сүйджээ. 

 

ОХУ-ын Магнитогорск хотноо өнгөрсөн сарын эхээр  орон сууцны барилгад газ дэлбэрч, 40 гаруй хүн амиа алдсан билээ. Мөн уг ослоос хэдхэн өдрийн дараа Шахты хотын орон сууцны барилгад ахуйн хий дэлбэрч, хоёр хүн амиа алдсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин