Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг шүүж байна

img

 

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр, Р.Онон нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон.


 Тодруулбал, сайд асан Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр, Р.Онон нарын шүүх хурлаар шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хойшлуулсан юм. Өнөөдөр шүүх хурал болж байна.


Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.


 Харин УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэнэ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Замчин:
техникиин хүнд нөхцөлтэйг дарга даамлууд мэдэхгүйээ замчид л мэднээ
2019-02-15
одооны шүүхээр шударга шүүхгүй ээ. шүүгчид ривер гарденд нэг нэг байр аваад л гарамгайбаатар батбаяр хоёр энхийн цагаан жоом болоод үлдэнэ.
2019-02-15
одоо хүртэл шалгаад л байгаа юмуу
2019-02-15
зочин:
Заавал ял авах ёстой хүмүүсдээ. Б.Гарамгайбаатар бол гадаадын иргэнд газар эзэмшүүлэх гээд л дайраад байсан хүн.
2019-02-15
Zochin:
Yamar ch ih hoishilj bdg shuuh hurluud u,darui shiidej bh htei.Haana haanaa huleelt uusgeed
2019-02-15
ардчилсан нам бүгдээрээ хулгайчид
2019-02-15
Dorj:
Deed hemjee og my lyiwarchdad,
2019-02-15
иргэн:
Ялын дээд хэмжээ ѳг яагаад гэвэл тѳр ард түмний мѳнгѳѳр тоглогчидыг бүү ѳршѳѳ.Ардчилал нэрээр луйвар хулгай хийдэг Ч.Сайханбилэг С.Баярцогт,М.Энхсайхан Ц.Нанзаддорж С.Эрдэнэ Ц.Элбэгдорж,Да.Ганболд,СЭ.Батүүл нарыг ч гэсэн ялла.
2019-02-15
Зочин:
Ял. завших. вий. Дээ.
2019-02-15
Anhaar:
Toriig hohirolgui bolgood daraa ni arga hemjee awaaraidaa tegehgui bol shorond neg jil suugaad l owdloo geed garaad irdeg zantai bolzgooson shuu !
2019-02-15
шүүгээд ал:
Шүүгээд ал
2019-02-15
Фортуна гэдэг этгээдийг Дарханы томорлогийн уйлдвэр Хотолийн цемент шохойн уйлдвэрийг яаж хувьчилсан талаар ял сонсох болно 49 % - ЫНХАН ЭРДЭНЭТЭД ЭРХ БАРЬЖ БАЙНА.
2019-02-15