Автобусны жолооч 5,7 настай хүүхдүүдийг мөргөж, гэмтээжээ
2-15

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ 7 хоногт  буюу 2019.02.11-15-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 960 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн байна.

 

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 32 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 1 хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харьяа аймгууд дахь Цагдаагийн газарт шалгаж байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш нийт 12 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож бйах үедээ осолд өртсөн байна. Тэр дундаа дийлэнх хувь нь 0-14 хүртэлх насны буюу харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон насны хүүхдүүд осолд ихээр өртөж байна.

 

Мөн зам тээврийн ослын 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 27 нь мөргөлдөх хэлбэрээр, 5 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна.

 

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 38 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хөх хад” гэх газар шороон замд улсын дугааргшй мотоцикль онхолдож, жолооч 39 настай эрэгтэй М-н амь нас хохирсон,

 

СХД-ийн нутаг Их нарангийн замд H.Aerocity маркийн автобусны жолооч нь явган зорчигч 5 настай Д, 7 настай Т нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн ослуудыг шалгаж байна.

 

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 18 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17 хувиар буурсан боловч гэмтсэн хүний тоо 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
СОНГОГЧ ИРГЭН:
МОНГОЛЧУУДАА АВТОБУСНЫ ЖОЛООЧ НЭРТЭЙ ЭНЭ МУУСАЙН ОРКУУДЫГ ТЭР ӨМНИЙН ГОВЬ ЮМУУ ЭСВЭЛ ХҮНД ДААЦЫН МАШИНЫ ДУГУЙ НӨХӨГЧӨӨР ТӨРӨЛХ ХОТООСОО ЗАЙЛУУЛЖ ЭНЭ АЙМШИГТ АЛЛАГА ОСЛЫГ ЗОГСООЦГООЁО.ЭД НАРТАЙ ЁС СУРТАХУУН ЯРЬСНААС ШУУД Л НАМ ЦОХИЖ ГАР ХӨЛИЙГ НЬ ХУГАЛАХ Ч БАГАДАНА.ХОТООР ДҮҮРЭН АЙМШИГТ ХОРТ УТАА ЯЛГАРУУЛАН ДУУТ ДОХИОГООРОО ҮХЭЛ ЁРЛОН ДУУДАХ ЭНЭ АЙМШИГТ ЯВДАГ АЛУУРЧИНГ ЖОЛООДОЖ БАЙГАА ОРК МАЛНУУДТАЙ НЬ ХАМТ ХОТООСОО ЗАЙЛУУЛЦГААЯ.МОНГОЛЧУУДАА ҮҮНИЙГ ДАРУЙ ХИЙЦГЭЭЕ. АЛУУРЧИН АВТОБУСНУУДЫГ ХАРСАН ГАЗРАА ШАТААЦГААЯА
2019-02-16