Б.Энх-Амгалан Алтай руугаа зам ч, тал ч засна
2019-02-16
Гэрэл зургийг MPA.mn

 

У.Хүрэлсүхийн танхимын хамгийн асуудал ихтэй, ачаа хүндтэй салбар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд оногдлоо. Тэрээр 2016 оноос хойш гурван ч сайдын нүүр үзсэн Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон юм.

 

Б.Энх-Амгалан парламентад анх удаа сонгогдсон ч НИТХ-д найман жил төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласны хувьд хотын ажилтай их ойр гэж өөрийгөө тодотгодог. Тийм ч учраас төлөөлөгч байхдаа Улаанбаатар хотыг Хятадын хотуудтай холбоход идэвхтэй ажилласан. Улаан-Үүд, Эрхүү, Краснярск, Чита, Новосибирск, Санкт-Петербургтэй холбоход анхаарч албан томилолтоор явж байхдаа ямар сайндаа л Новосибирск ниссэн онгоцыг саатуулсан “хэрэг”-т ч орооцолдож байв даа. Тэр талаараа “Олон улсын байтугай орон нутгийн онгоцыг буулгадаг, суулгадаг эрх надад бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байдаггүй зүйл шүү дээ” гэж тайлбарлаж байсан удаатай.

 

Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн асуудалтай буюу Газрын дарга нар нь ажлын байран дээрээ архидаж нэгнийхээ аминд хүрсэн, гал тэрэг осолдож олон хүний амь эрсдэлд оруулж бусдыгаа “хөлдөө” чирсэн яамыг тэр толгойлох томилолтыг өвөртөллөө. Мөн олон жил шүүмжлэл дагуулсан төмөр зам, Гашуунсухайт, Цагаан хадны боомтыг цэгцлэх, сайжруулах, жолооч нарыг аюулгүй байдлыг хангах ёстой. Түүнчлэн нислэгийн компаниудтай зөвшилцөж тийзний үнийг буулгах, хүлээлт үүсгээд байгаа Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг улсын баяр наадмаар нээх эсэх нь бас л Б.Энх-Амгалангийн ажлын үзүүлэлт болж таарна. Түүнд сахилга хариуцлага тэг зааж, удирдлагуудаа бүрэлдэхүүнээр нь огцруулсан зам тээврийн салбарыг дэгэнд нь оруулж, урагшлуулах их үүрэг ноогдож буй юм.

 

Б.Энх-Амгалангийг түүхийг харвал, 1989 онд Алтай хотын арван жилийн хоёрдугаар сургуулийг төгсч 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр төгсчээ. Түүнээс хойш Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт дөрвөн жил ажиллаад, түүнээс хойш “World Trans”, “Улаан бутан”, “Таван-Эрдэнэ”, “Мишээл групп”-т зэрэг бизнесийн салбарт арав гаруй жил ажиллаж байгаад 2008 оноос 2016 он хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 оноос Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон байдаг.

 

Тэгвэл “Мишээл групп”-ээр овоглодог Б.Энх-Амгалан хэдийгээр Хан-Уул дүүргээс Их хуралд сонгогдсон ч түүний энэ удаагийн сайдын сэнтий бас л онцлогтой. Уугуул нутгийнхан нь болох алтайчууд болоод угшил нэг МАН-д ч хүлээж буй зүйл бий аж.  Зам, тээврийн сайдын суудал алтайчуудын хувьд олон жил дуншиж буй Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн 125 км замыг маш хурдан ашиглалтад оруулахад нутгийн түшээ анхаарч, түлхэц өгнө хэмээн итгэж буй юм. Харин нөгөө талаас ард түмний дунд нүүрээ бараад буй МАН-ын 2020 оны сонгуулийн PR-ыг Говь-Алтайнханд аятайхан хийх үүрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн төр, засаг, түшээдийн нүүр үзээд ч замтай болж чадахгүй байгаа Алтайнхны хүслийг гүйцээж баруун тийш зам ч , замаараа далимдуулж намынхаа эрх бүхий хүмүүсийн талыг ч засах хүндхэн үүрэг хүлээж буй сайд юм.

 

Салбарын шинэхэн сайд ажлаа аваад анхны шуурхай хуралдаанаа хийж шинэ нисэх онгоцны буудлыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх, МИАТ компани Гуанжу, Шанхай нислэгүүдийн үр дүнгийн судалгаа дүгнэлт, Гашуунсухайт боомт дээр 140 км  болон түүнээс  урт цуваа, дараалал үүсгэхгүй байх зэрэг цөөнгүй асуудлыг хөндөж, үүрэг өгсөн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маш сайн хүн чанартай чадварлаг залуу их ирээдүй энэ улсын. Ачааны хүндииг үүрэх итгэлииг энэ хүнд өгч болно
2020-03-20
Иргэн:
Б.Энхамгалан гишүүн их авхаалжтай асуудлын эвийг олохыг их хичээдэг хүн харагдлаг. Гэхдээ түүний одоогийн томилогдсон аоба бол нүсэр ажилтай салбар. Харин ИНЕГ гэж гаж тогтолцоотой эвгүй гарууд үүрлэсэн саобарыг хуйгаар нь өөрчилж байж л амжилт олох болноо?! Үүнийг ч өөрөө эрх биш мэдэх байлгүй дээ!
2019-02-18
Өнөр:
Чин сэтгэлээсээ ажилладаг сайддаа ажлын амжилт хүсье,
2019-02-18
altai:
altain namiig emhleh ene hund hamaagui baih oo altain namiin horoog 2 hubaasan hun ni enhbayar ooroo ochihoo bolison odoo ene hebeeree duusna taltsal herees hetersen 2020ond yum yariad hereggui bolson Ganzorig Ganselem metiin uls bur dorduulsan harian ter O.Amgalanbaatar altaid yum hiisen ard olon uneldeg zaluu shuu
2019-02-17
Манайд:
Удахгүй хугацаа нь дуусах гэж бгаа алба тэгж ингэж бгаад л орхиод явах бх
2019-02-17
би:
Хүнд суртал, янхандалт, Авилгын үүр болсон УБТЗ-ын удирдлагыг үндсээр нь татан буулгаач ээ... шалгаач ээ
2019-02-16
Юнeскогийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндий явсан чинь орхон гол дээгүүр гарах гүүр чинь нураад унасан байналээ шүү юун жуулчин
2019-02-16
санаа:
улс төрийн томилгоо мөнгө зөрцуулах ажил эрх мэдлийн хэмжээ дамжааг үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийж өгөх хэрэгтэй. Монгол гэдэг улсын төсөв, төлөвлөгөө болохоос биш нэг гишүүний тойрог, нэг намын мөрийн хөтөлбөр байх ёсгүй мэт. Монгол улсын хөгжлийн төлөвлөгөө төслийг 5 жилийн хугацаатайгаар нийт ард ирэдийг хэлэлцэж шийдье. УИХ хуулиа Засаг энэхүү төсөв төлөьлөгөөний гүйцэтгэл гэх мэт хуваарийг хийе. Улс төр гэдэг худлаа орон зайг аль болох үгүй хийе. Монгол улсад Монголоо гэсэн улс төрөөс өөр улс төх ашиг сонирхол байх хэрэггүй.
2019-02-16
санаа:
сайд өөрөө хийж байгаа юм биш өөрөөсөө мөнгө гаргаж б гаа биш Монгол улдсад хөгжлийн төлөвлөгөө баталсан төсөв мөнгө гэж байдаг бол түүнийгээ л зарцуулж б гаа хэрэг ийм эрэмгий шийдэмгий загвар суртачилгаа явуулах хэрэггүй. цалин авдаг ажлаа хийж б на. Өмнөх ерөнхийлөгч,засгийн үед томилогдсон нөхдүүд АСЕМ гэх мэт маш олон зүйлд мөнгийг өмнө дурьдсан үндэсний хөгжлийн төлөвлөлт төсөлгүйгээр л зарцуулах шийдвэрийг гаргасан дэндүү дураараа дэндүү эрх мэдлээ хэтрүүлж байна. Шууд л эрүүгийн хэргийн сэдэл шүү дээ. Татвар төлөгч бид нараас зөвшөөрөл авсан юм уу
2019-02-16
nohoi7
2019-02-16
zochin:
Tsevelegee neriin dor ajliig gatsaalgui sain ajillaarai.
2019-02-16
МАНАН устаасай:
60 тэрбум МАНАН-гийн гахайнууд Зам тээвэр Төмөр зам Иргэний нисэхэд даналзаж даапаалж хүний эрх эрх чөлөө хууль ном журам хамаагүй хүн алж хулгай хүчин дээрэм гээд л бүхнийг хийж байгаа хулгайч нарын үүр оромж болгоод сууж байна сайд их том цэвэрлэгээ хийхгүй бол салбар үндсэндээ дампуурчихсан байна шүү
2019-02-16
Bodoh asuudal:
Zam tavihiig ni buruusgah gesengui ee.Gehdee ug ajliig nutag nugiin geh alagchlal uzliig havchuulj baigaad emzeglj baina. Teree tergui evlelden negdehiin sonirholgui mongol huniig muu chanariig sedeej bichih hereg S.Uyanga gegchid heregtei yu?!
2019-02-16
Bodoh asuudal:
Zam tavihiig ni buruusgah gesengui ee.Gehdee ug ajliig nutag nugiin geh alagchlal uzliig havchuulj baigaad emzeglj baina. Teree tergui evlelden negdehiin sonirholgui mongol huniig muu chanariig sedeej bichih hereg S.Uyanga gegchid heregtei yu?!
2019-02-16
зочин:
Энэ нутагт төрж өссөн л юм бол тэр замын асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ.Энэнд нэг их асуудал гаргаад байх юмгүй.Хүрэл сүх хүртэл өөрийнхөө төлөө дулгавартай гүйсэн нэг нутгийн Оюун эрдэнэ гэгчээ сайд болгоо биздээ
2019-02-16