Архангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2019-02-17

 

Архангай аймгийн Өлзийт сумын нутанд өчигдөр өдөр 4,6  магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газарт Ѳлзийт сумаас зүүн урд зүгт, Ямаат багийн нутаг дэвсгэрт 4,6 магнитудын хүчтэй газар хѳдлѳлт болсон тухай мэдээлэл 13.48 цагт ирсэн байна.

 

Ямаат баг нь Архангай аймгийн тѳвѳѳс 120 км-ын зайтай бѳгѳѳд тус аймгийн тѳвийн зүүн дэнж буюу Цогт-Уул, Бор толгой мѳн Прокурорын байр зэрэг орчимд байшин доргих, тавилга савлах чичирхийлэл мэдэгдсэн байна.

 

Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км-ийн зайд, өргөрөгийн 47.88, уртрагийн 102.79-т байсан аж. Энэ нь хүн малгүй эзгүй хээр газар бөгөөд газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.

Shuud.mn
Сонин хачин