Трамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ. Тэрбээр энэ талаар хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд мэдэгдсэн аж.
Трампыг өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн үйл явцыг зогсоох үйл ажиллагааг тэргүүлсэн учир уг нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлсэн гэнэ.
Харин Цагаан ордны тэргүүн Нобелийн шагналд Японы Ерөнхий сайд Шинзо Абег нэр дэвшүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч Трамп "АНУ-Хойд Солонгосын хоорондох албан ёсны яриа хэлэлцээр хийхэд Абегийн оролцоо маш их байсан. Түүний гавъяаг хэн ч мартах учиргүй" гэж хэлжээ.
Мөн Ерөнхий сайд Абе, Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх сонирхолтой буйгаа мэдэгдсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ