Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албатай хамтран "Гүзээгүй тѳрийн албан хаагч" хѳтѳлбѳрийг эхлүүлжээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл мэнд-Эрхэм баян" өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр талууд хамтран ажиллах талаар санал солилцож "Тамхигүй орчин" аянд нэгдэх цаашлаад бусад төрийн байгууллагуудад үлгэрлэн, уриалах тал дээр санал нэгджээ.
ТТАХНЭ-ийн хамт олон хѳтѳлбѳрийн хүрээнд мөрдөн байцаах албанд 800 мянган төгрөгний өртөг бvхий "СУУРИН ДАPАЛТЫН АППАРАТ" суурилуулан бэлэглэж албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийж зөвлөгөө өгсөн байна.
Г.Сүрэн
Уншиж байна |