Саудын Араб, Пакистанд $20 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ
2019-02-18

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммид би Салман анх удаагаа Пакистанд өндөр дээд хэмжээний айлчлал хийж буй талаар "Ройтерс"  агентлаг мэдээллээ. 

 

 

Пакистаны Трамп гэгддэг Ерөнхий сайд Имрах Хан хүндэт зочноо биечлэн угтан авч, Ерөнхийлөгчийн ордон хүртэл хамт явцгаажээ.

 

Ханхүүгийн айлчлалд Пакистан ихээхэн ач холбогдол өгч буй бөгөөд Саудын Арабаас хөрөнгө оруулалт авч, сулраад буй эдийн засгаа аврахаар зорьж байна. 

 

Тэгвэл Саудын Араб Ази тивийн хамгийн сул эдийн засагтай Пакистанд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар  ханхүү, Ерөнхий сайд Хантай уулзах үеэрээ илэрхийллээ. 

 

Хоёр улс мөн уул уурхай болон эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцож, хамтран ажиллах гэрээг амжилттай үзэглэсэн аж.

 

Пакистан дээрх хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд сулраад буй мөнгөн дэвсгэртээ чангаруулах алхам хийх гэнэ. 

 

Саудын Араб 1980 оноос хойш Пакистанд 6 тэрбум ам.долларын зээл олгожээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин