Эрх баригчид бүрэн эрхээ эдэлж, иргэд “шударга ёс”-ыг хайж байна
2019-02-18

Хаврын чуулган завсарласан гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Гэхдээ гишүүд иргэд, сонгогчдодоо төрийн үйл ажиллагааны талаар  ямар тайлан танилцуулга хийж байгаа нь бас сонин. Учир нь өнгөрсөн намрын чуулган хуулийн хугацаа шаардсан 2019 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний  бодлогыг батлаад л он гарган гацаж, төрийг хямрааж, иргэдийг бухимдуулсан. Тиймээс ч энэ удаад гишүүд баталсан хууль, тогтоомжоо танилцуулж, хэрэгжилтийг хянах бус гэхээсээ иргэд  санал, шүүмжлэлээ хэлж,  гишүүд  “гар барин, толгой дохиж,” сонсож яваа гэдэгтэй маргах нэгэн байхгүй биз.

 

Цаашлаад  энэ удаагийн завсарлага ч богино хугацаатай. Ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Ер нь энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлсэн цагаасаа дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа.

 

Тэр дундаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалж, хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөлдөх уулзалт зохион байгуулаад байгуулан ажиллаж байна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдсон цагаасаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,  УИХ-ын үйл ажиллагаанд шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдэн, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Чуулганы завсарлагааны энэ өдрүүдэд ч УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхнийг хүлээж авч уулзаж, ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намууд саналаа багцалж, албан бичгээр ирэх 7 хоногт багтаан УИХ-д ирүүлэхийг үүрэгдсэн байна лээ.  Тэрбээр “Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүй эс үйлдлийнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй” гэдгийг онцолсон байна лээ. 

 

МАН үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн энэ парламентын үед Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү гэдэг асуулт эдүгээ хөвөрч байгаа. Учир нь эрх баригч хүчин дотроо байтугай УИХ дахь МАН-ын бүлэг дээрээ хуваагдаж, хагаралдсан. Эрх баригч хүчний их хагарал байнгын үйл ажиллагаатай парламентыг гацааж, УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлүүлэх хуулийг Ерөнхийлөгчийн санаачлагаар батлуулж, МАН-ын экс дарга М.Энхболдыг  УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулаад байгаа.  

 

Тиймээс ч нэг нам парламентад олонхийн суудал эзэлснээр төр тогтвортой байна гэсэн ойлголтыг МАН бүрэн эвдэж,   үнэмлэхүй олонхийн хагарал төрийн дархлааг сулруулдгийг сонгогчдын “яс маханд шингэтэл” ойлгууллаа.

 

Одоо ч төр, засаг тогтворгүй байх нөхцөл үргэлжилж байгаа. Шороон гахай жилийг УИХ шинэ даргатай, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж угтсан хэдий ч парламентын нэг суудалд орон гарсан хэвээр, нийслэлийн Засаг даргыг батламжлаагүй,  УИХ-ын нөхөн сонгууль зарлагдаж, НИТХ-аар нийслэлийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх бодит нөхцөл үүссэн байгаа. Цаашлаад ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан эрхмүүдэд хариуцлага тооцохыг нийгэм шаардаж, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс өөрийнх нь  тунхагласан “шударга ёс”-ыг нэхсээр байна.

 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох сүүлийн жил рүүгээ орсон. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хасах үзүүлэлтээс нэмэх 5,3 хувь хүртэл өссөн гэж байгаа ч иргэдийн амьдралш өрхийн төсөвт мэдрэгдээгүй, ам.долларын ханш, шатахууны ханш өсөхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр ирсэн. Цалин, тэтгэврийг нэмж, татвар өсгөсөн нь “цонхны цаанаас чихэр долоолгосон”-той агаар нэгэн нэг төрийн албаныхан хэлж байна лээ. Хувийн хэвшлийнхэн ажил олгогчдоосоо цалингаа нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй биш, хуулиа хэрэгжүүлж, татвартаа суутгуулан цалингаасаа хасуулж л яваа.

 

Ийнхүү эрх баригчид бүрэн эрхээ эдэлж, иргэд “шударга ёс”-ыг хайсаар дараагийн сонгуулиа хүлээж сууна.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Буруу Цолмон:
ХҮРЭЛСҮХЭЭ НАМЫН ДАРАГ ЕРӨНХИЙ САЙД ГЭСЭН ЭНЭ АЛБАН ТУШААЛЫГ АШИГЛАН НАМАА ХУЛГАЙЧ НАРААС ТӨРӨӨ ЛУЙВАРЧИН НАРААС САЛГАХ АЖИЛАА ХУРДАН ХИЙ УДБАЛ ХУГЦАА АЛДАЖ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ МӨХӨӨНӨ
2019-02-21
ИРГЭН:
Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлт гэдэг Эрх мэдэлд хүрсэн хулгайч нарт улам бүр эрох мэдэл олгох өөрчлөлт өөр юуч биш Үндсэн хуулийг өөрчлөхдөө хулгайч нар төрийн эрхэнд гэрдэг Нам төвтэй улс төрийн тогтолцоог нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй
2019-02-21
н:
Шудраг бус нь олнох болсон нам төр шудраг болож чадхуу намуудыг тараа дахин зохион байгууль өнөөгийн намын томчуудийг дахин ямар нэг намын гэшүүн байхыг хоригол
2019-02-21
Өнөөх хашгирч жагсаал удирдсан нөхдүүд чинь ШОУ чид шүүдээ. Анхнаасаа л эрх мэдэл, албан тушаалын төлөө л дүр эсгэсэн ажиллагаа байсан. Нөгөө талаас Хүрэлсүхийн даалгавараар хийсэн ажил. Тэгээд Оюунэрдэнэ ийг сайдын албан тушаалаар шагнаад, бусдыг нь аманд нь ЖДҮ гийн мөнгө чихээд өнгөрөв!!!
2019-02-18
Негеех айхтар мундаг хувьсгалчид хаашаа яваад алга болчихвоо???? Онеех шудрага ес , 60 тэрбум, ЖДУ, авилгачаа бариад алаад егне гээд суржигнээд едер бур ТВ гээр чарлалдсан хун шаарууд амандаа менге шаалгаад тугжирчихсэн уу яав аа!!!!
2019-02-18
зочин:
Тэнэг юм бичихээ боль , тэгээд цалин тэтгэвэр нэмэхгүй байх байсан юм уу, 2012-2016 онд нэг ч мөнгөөр цалин нэмээгүй байхад энэ зүйлээ дахин дахин бичихгүй яасан юм бэээ, тэнэг сэтгүүлч ээ,
2019-02-18