С.Мөнхчулуун: Би дахин нэр дэвшинэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг томилохгүй гэдгээ өнгөрсөн баасан гаригт албан ёсоор мэдэгдсэн. Татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй ч хотын даргын сонголт дахин явагдах нь тодорхойгүй болсон юм.
Тэгвэл Ерөнхий сайдаас татгалзсан хариу авсан С.Мөнхчулуун хотын даргад дахин нэр дэвшинэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр ард иргэдийн хүсэлт болоод өөрийг нь дэмжсэн НИТХ-ын 24 төлөөлөгчийн итгэл найдварыг тээж, дахин нэр дэвшихээ илэрхийллээ.
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргыг тодруулах хуралдаанд заалнаас нэрээ дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлөөс нэрийг нь оруулсан НИТХ-ын дарга С.Амарсайханыг ялсан юм.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ