Хар тамхи биедээ нуун хилээр нэвтрэхийг завдсан этгээдийг саатуулжээ
2019-02-18

 

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд өнөөдөр /2019.02.18/  Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээдийн биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг илрүүлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр сая орчим төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
11111111:
Хэдэн жолооч залуучууд хар тамхичин болж дуусаж байгаа тухай яриад л байх юм... Нүүрс зараад энэ талыг нь орхигдуулаад, нуугаад байдаг нь юуны учир вэ?
2019-02-18
!!!!:
Huulia changaruulaachee !!! Arai l denduu uheenz ajillaj b na shuu haan haanaa anhaaral seremjee ondorsgoo Harin en Gashuun suhaitan ajlaa sain hiisen alban haagchidad talarhah ni zuitei! Buur sain ajillaarai geed ajild ni amjilt husey !!
2019-02-18