МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-ийг хотоос гаргах асуудлыг судалж эхэллээ
2019-02-19

 

БСШУСЯ-наас төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга ахалж, бүрэлдэхүүнд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-ийн ректорууд багтсан байна. Энэ талаар БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг “Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж, дагуул хот эсвэл  оюутны кампус, их дээд сургуулийн дагуул хот байгуулах чиглэлээр ямар ажил хийхийг судалж байна. Өмнө нь Багануур дүүрэгт төвлөрүүлэхээр нэлээд их хөрөнгө зарж, судалгааны ажил хийсэн байна. Газар сонголтод асар их асуудал байна гэж яригдсан. Энэ судалгааг ч эргэж харна” гэсэн мэдээллийг өглөө. Мөн тэрбээр их, дээд сургуулийн кампус байгуулах асуудлыг нийслэлтэй хамтран энэ хавартаа багтаан нэлээн ярьж, ажиллана гэдгийг хэллээ.

 

Салбарын яамнаас томилогдсон ажлын хэсэг төрийн өмчийн дөрвөн сургууль хотоос гарахад хэдэн хичээлийн болон оюутны байр, номын сан, спорт цогцолбор, хичнээн багш ажилтны орон сууц, баригдах шаардлагатайг судална. Харин их дээд сургуулийг хотоос гаргах ажлыг хийх үндсэн том ажлын хэсэг Засгийн газраас томилогдоно. Энэ ажлын хэсэг ойрын хугацаанд гарна гэдгийг БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг хэлж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нарантуулыг л нүүлгэчвэл ямарч түгжрэлгүй болно.
2019-02-20
zochin:
tii sh de.Mongol Ulsin Ikh surguuli bj huduu oron nutagt bhdaa yadagii
2019-02-20
Mash zuv tegej baij tugjirel bagasna bas yandangiin too buurna
2019-02-19
Дарга нар байгуулсан хувийн сургуульдаа байр олж хотын төвд үлдээх нь л дээ
2019-02-19
Бухимдаа:
хувийн сургууль чинь дарга нарынх. Харин тэр сургуулиуддаа их дээд сургуулийн байрыг авах гээд байгаа юм биш үү...
2019-02-19
хувийн сургууль чинь дарга нарын сургууль шүү дээ.
2019-02-19
Хотод байгаа газрыг нь авах их шунал эртнээс эхэлсэн юм. Нүүлгэх байр савыг нь ямар хөрөнгөөр барих юм бол доо. Хотын төвөө нийтийн тэврээр хангаж чадаагүй, зардал төсөв гээд хорголоо тоолох шахаж байж...
2019-02-19
Hodoo aj ahuin deediig selenged tehnikiin ih surguuliig erdeneted muis iig Ulaanbaatar baihad bolno
2019-02-19
zochin:
tii sh de.Mongol Ulsin Ikh surguuli bj huduu oron nutagt bhdaa yadagii
Майдар хот барина гээл бгаа тэнд бүх их дээд сургуулиа төвлөрүүлчээч
2019-02-19
Zochin:
Huviin surguuliuda hargache
2019-02-19
Бухимдаа:
хувийн сургууль чинь дарга нарынх. Харин тэр сургуулиуддаа их дээд сургуулийн байрыг авах гээд байгаа юм биш үү...
хувийн сургууль чинь дарга нарын сургууль шүү дээ.
Kkkk, ХААИС-ийг гаргаж яах гэж байгаа юм бол?
2019-02-19