Рэн Жэнфэй: АНУ яаж ч хориглосон дэлхий "Huawei"-ээс татгалзаж чадахгүй
2-19

БНХАУ-ын  мэдээлэл технологийн "Huawei" компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй хэсэг чимээгүй байсны эцэст өчигдөр анх удаагаа Британийн "ВВС" мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ.

 

 

Тэрбээр тэргүүлж буй компаниа дэлхийн хүчирхэг гүрнүүд болох БНХАУ, АНУ-ын дунд үүсээд буй худалдааны дайны үеэр "хамгийн их хохирол амссан" гэж мэдэгджээ. 

 

"Huawei" компанийн нэр хүндийг унагаахын тулд АНУ бүхий л боломжоо ашиглаж буйг ярилцлагынхаа үеэр цохон тэмдэглэв.

 

"АНУ-ын эрх баригчид холбоотон орнууддаа манай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, улмаар татгалзахыг санал болгож байгаа. Гэхдээ бодит байдал дээр хэнээс бид болгоомжлох хэрэгтэй гэдгийг бас ухамсарлах учиртай" гэж Рэн Жэнфэй ярьжээ. 

 

Тэрбээр үргэлжлүүлэн "АНУ-ын явуулж буй бодлого биднийг мөхөөж чадахгүй. Манай компанийн мэдлэг бас ур чадвар, технологи орчин үетэй эн зэрэгцэж, заримдаа илүү гардаг учир олон улс яасан ч татгалзаж чадахгүй. Тэд зөвхөн хий дэмий хашгирч байна. АНУ-ын нэг үйлдлийг би үргэлж буруутгадаг. Учир нь энэ арга тэдний сонгодог арга. Зөрчилдөөд, дийлэхээ болохоороо ХОРИГ тавьж, шахалт үзүүлэхийг санаархдаг. Тэд л шударга өрсөлдөөнөөс үргэлж эмээдэг" гэж хэллээ. 

 

"Huawei" компанийг БНХАУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг. Улмаар олон улсад тархан тагнуул хийдэг хэмээн буруутгадаг?" гэх сурвалжлагчийн асуудалтад Рэн Жэнфэй "Би хэзээ ч энэ хууль бус ажиллагааг нууж, тэднийг өөгшүүлэхгүй. Хэрвээ манай компани тагнуул хийдэг бол бид компаниа маргааш ч гэхэд татан буулгаж чадна" гэж хариулсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин