Алдарт ҮНСЭЛТ зургийн эзэн таалал төгслөө
2019-02-19

XX зууны үеийн шилдэг гэрэл зургуудын нэг болох ҮНСЭЛТ зургийн эзэн Жорж Мендонса өнгөрөгч ням гаригт  95 насандаа таалал төгссөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрээр сүүлийн хэдэн жил Род Айландын "Мидлтаун"-ы асрамжийн газарт амьдарч байжээ. 

 

Олон сая хүний аминд хүрсэн дэлхийн II дайн дууссаны баярыг тэмдэглэхээр 1945 оны наймдугаар сарын 14-нд иргэд төв талбайдаа цугларсан аж. 

 

Энэ үеэр  21 настай Мендонса гэх усан цэрэг өмнөө явж байсан сувилагч бүсгүй Грета Фридманыг "Times Square" талбайд үнсчээ. Тэд өмнө нэг нэгэнтэйгээ огт уулзаж байгаагүй гэдэг. 

 

Уг ховор агшиныг гэрэл зурагчин Алфред Эйзенштадт хальснаа буулгасан  ба хожим энэхүү зураг Life” сэтгүүлд "V-J Day in Times Square" гэх нэрийг нийтлэгдэж байжээ.

 

Гэхдээ сүүлд уг зургийг зүгээр ҮНСЭЛТ хэмээх болсон аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин