Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 хувиар өсчээ
2019-02-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2019 оны нэгдүгээр улирлын Эрүүл мэндийн салбарын статистикийг танилцууллаа. 

 

Нялхсын эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 112 болж, өмнөх оны мөн үеэс 16 (16.7%)-гаар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 139 болж, 26 (23.0%)-гаар тус тус өссөн байна.



1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 19 болж, өмнөх оны мөн үеэс 4 хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж, 5 хүүхдээр тус тус өссөн байна.


Эхийн эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 3 болж, өмнөх оны мөн үеэс 2 (3 дахин)-оор нэмэгдсэн байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны 1 дүгээр сард 50 болж, өмнөх оны мөн үеэс 34-өөр нэмэгджээ. 


Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны 1 дүгээр сард 3.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 333 (10.0%)- аар өсөхөд салхин цэцгээр өвчлөгчид 379 (39.6%)-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 140 (36.3%)-өөр, цусан суулгаар өвчлөгчид 40 (15.3%)-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 22 (7.9%)-оор, трихомониазаар өвчлөгчид 23 (6.9 % )-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 127 буюу 3.8 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 102 (17.5%)-оор, мөөгөнцрөөр өвчлөгчид 13 (8.2%)-аар, вирүст хепатитаар өвчлөгчид 10 (20.4%)-аар буурсан байна.



Улаанбаатар хотод 2019 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 268 байна.

Shuud.mn
Сонин хачин
yam ba ymba:
eruul mendiin uzuulelt bol tuhain uls ornii hugjliin index eruul mendiin yam
2019-02-19