Загварын хаан Карл Лагерфелд таалал төгслөө

img

Загварын хаан гэгддэг, алдарт зохион бүтээгч Карл Лагерфелд өчигдөр 85 насандаа өвчний улмаас нас барсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрээр Францын нийслэл Парист хотноо байрлах хувийн эмнэлэгт амьсгал хураасан гэнэ. Түүний биеийн байдал өнгөрсөн шөнө гэнэт муудсан ба яаралтай эмнэлэгт хүргэсэн ч хожимдсон байсан гэж гэр бүлийнх нь уламжлав. 

 

 

Карл Лагерфелд сүүлийн 30 гаруй жил"Chanel", "Fendi"-ийн ерөнхий дизайнераар ажиллаж байсан юм.  

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ