Хоолойн өвдөлтийг дур мэдэн эмчлэхээс зайлсхийх ЗУРГААН АЛХАМ

Хүмүүс хоолойн өвдөлтийг дур мэдэн эмчлэх нь элбэг. Тэгвэл энэ тохиолдолд хэрхэх талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Хоолой өвдсөн үед бага зэргийн бүлээн усанд зөгийн бал бас лимоны шүүс хий. Сайтар хутгаад уугаарай. Унтахдаа уувал илүү тохиромжтой. Энэхүү уусмалыг 12 доош насны хүүхдэд өгөх ХОРИОТОЙ. Бага насны хүүхдэд өгвөл хүүхдүүийн ходоод өвдөх АЮУЛТАЙ.
Алхам №2
Чихэр өвстэй цай уух. Энэхүү өвс хоолойн өвдөлтийг түргэн хугацаанд эдгээдэг аж. Өдөрт хоёр аягыг уувал тохиромжтой. Хэрвээ таны бөөр өвддөг бол уг цайг уух хориотой гэнэ. Учир нь уг өвсөнд агуулагдах гликириризагийн идэвхтэй найрлага нь бөөрийг улам гэмтээдэг аж.
Алхам №3
Гангатай цай. Тусгайлан хүнсэнд хэрэглэхээр бэлдсэн өвсөө халуун усанд дэвтээ. 10 минутын дараа уувал тохиромжтой. Өдөрт мөн хоёр удаа уух шаардлагатай. Харин уусмалан ганга хэрэглэх хэрэггүй.
Алхам №4
Турмэркийг ( turmeric) “Халуун ногооны хатан хаан” гэж нэрлэдэг. Эрүүл мэндэд нэн тустай. Ямар ч ханиад, хоолойн өвдөлтийг түргэн хугацаанд эдгээдэг аж. 150 грамм сүү дээр тал халбага турмэрк болон зөгийн бал хийгээд угаарай. Мөн ямар ч төрлийн цай дээр мөн турмэркийг, зөгийн балтай хамт хийгээд уугаарай.
Алхам №5
Давс эсвэл хүнсний содыг усанд хийгээд өглөө бүр амаа зайлах. Энэ нь хоолойн өвдөлтөөс таныг урьдчилсан хамгаалах болно.
Алхам №6
Гаатай түрхлэг. Хүмүүс уг түрхлэгийг буруу хэрэглэж, өвчнөө улам хүндрүүлэх хандлагатай. Уг гаатай түрхлэгийг хоолой өвдсөн үед цээж хэсэгт түрхдэг аж.
Алхам №7
Хоолой өвдсөн үед цацлага ямар ч тус хүргэхгүй. Тиймээс цацлага авах шаардлага байхгүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ