Оюутолгой ХХК Монголын хуулийн цоорхойг ашиглажээ
2019-02-20

Оюутолгой компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийлээ. Оюутолгой компани АШУИС-ийн дэргэдэх Эрүүл мэнд, орчин судлалын институтаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. Үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Оюутолгой компани ажилчдынхаа хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг хассан байна. Гэвч үнэлгээ хийсэн АШУИС-ийн дэргэдэх Эрүүл мэнд, орчин судлалын институт нь хэвийн бус ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрхгүйг нь тогтоосон байна. Энэ асуудлаар тус байгууллагад хандахад хэвийн бус нөхцөлийн үнэлгээ нь ажилчдын цалин хасах үндэслэл болохгүй гэсэн албан ёсны хариуг өгчээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тиймээс ҮЭХ-ноос энэ байдлыг Оюутолгой компанид мэдэгдэж, ажилчдын хувийн бус нөхцөлийн нэмэгдлийг буцаан олгуулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна. Оюутолгой компанийн зүгээс “Монгол Улсын хууль тогтоомжийн тодорхойгүй байдлаас үүссэн асуудал” хэмээн хүлээж аваагүй аж. Үүнийг тус компанийн ҮЭХ-ноос “Монгол Улсын хууль тогтоомжийг үл харгалзан зардлаа хэмнэхээр монгол ажилчдын хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг хассан. Бид сүүлийн 6 сарын турш Оюутолгой компанийн захиргаанд албан ёсоор мэдэгдэж, уулзалт хийж ярилцсан ч шийдэлд хүрээгүй. Тиймээс бид Сүхбаатарын дүүргийн Засаг даргад хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх хүсэлт өгсөн. Хүсэлтийн дагуу хамтын маргаан үүсгэж, хөдөлмөрийн зууч томилсон. Үүнд Оюутолгой компани оролцоогүй. Дараагийн шат болох хөдөлмөрийн арбитр томилоход мөн л оролцоогүй. Харин Оюутолгой компани Сүхбаатар дүүргийн Засаг даргыг үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн хэмээн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Асуудлыг шийдэх гэсэн манай арга хэмжээг шат шатанд нь зогсоох гэж байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Оюутолгойн байгаль орчны тайланд сүүлийн долоон жилд Оюутолгойн уурхайн талбарын тоосжилтын хэмжээ дундажаас дээш буюу хүнд хортой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс тухайн ажлын талбар нь хэвийн байх ямар үндэслэлгүй гэдгийг тэд нэмж хэллээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Gadaad ajilchid ni mongolchuudaas hed dahin ih tsalin avch bn geed nogoo ganbaatarin dvv esergvvtseed bdag bsan tag boljee. Odo ihenh ni mongol ajilchid bolloo geel gaihuulaad bsan. Tsaling ni hasaad hymd ortogoor mongolchuudig eh orond ni boolchilj bgan bn sain temtseerei odo gadnihand deerelhvvldeg tsag ongorson
2019-02-23
irgen:
хуулийн цоорхойг ашигласан байна. хууль бус үйлдэл бол биш. манайхан иймэрхүү цоорхойтой, давхцалтай хуулиудаа засаж залруулмаар байгаа юм шдээ.
2019-02-21
Үнэлгээг итгэмжлэл авч бүртгүүлсэн өөр байгууллага хийж болно шдээ. Хуулиндаа тэгж байгаа. Сайдын 77-р тушаал зөвхөн тэтгэвэр хөнгөлөлттэй тогтооход ашиглана.
2019-02-20
Үнэлгээг итгэмжлэл авч бүртгүүлсэн өөр байгууллага хийж болно шдээ. Хуулиндаа тэгж байгаа. Сайдын 77-р тушаал зөвхөн тэтгэвэр хөнгөлөлттэй тогтооход ашиглана.
2019-02-20
Монголын баялагийг зүгээр шахуу цөм авч цөлмөж байж хэдхэн ажилчдынхаа цалинг нэмдэггүй юмаа гэхэд хасахгүй байж болдоггүй юм байх даа. Үнэн даварсан компани нэг ширхэг байнаа. Арчаагүй хогийн новшнууд! Юун мундаг сайн сайхан гадны хөрөнгө оруулалт!! Нохойн баас! Ичэх ч булчирхай байхгүй гадны өлөн цөөврүүд!! Манай улсыг биднийг дэндүү басаж доромжил дуусахгүй юмаа! Бусад гадныхан эдний жишгээр монголд яаж ч дураарай аашилж болно авилгадаж болно гэж шүлсээ савируулаад явж байгаа шүү дээ. Ингэж гэр орондоо оруулаад харсаар байгаад авдар саваа ухуулж бурхан шүтээнээ доромжлуулж дээрэм тонуул хийлгээд дуугай л гөлийгөөд хараад зогсож байгаа юм шиг байж болох уу Монголчуудаа!!! Бид чаддаггүй юмаа гэхэд бидний үр хойчис олигтойхон гэрээ хийгээд зөв ашиглаад явах байлгүй дээ. Заавал эднийг ингэж даврааж ухуулж тонуулах хэрэг байна уу!!!
2019-02-20
zochin:
Тэр институт одоо тайлбараа өгөх хэрэгтэй.Яагаад ийм олон хүний эрх ашгийг хөндсөн дүгнэлт гаргах болсон талаараа
2019-02-20
Zochin:
Ene ouytolgoi gej manai tomchuudiin khiisen khamgiin muu geree shuu dee ene gereeg gants sain eserguutssen khun bol bosoo Ganbaatar shuu dee ard tumen ter ued toogoigui shuu dee odoo gor ni garch zobkhon ekhlej bna shuu dee
2019-02-20