Трамп, Мун Жэ Ин нар Пхеньяны талаар ярилцжээ
2019-02-20

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар холбогдож, цаг үеийн асуудлаар санал солилцсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Удирдагч ирэх долоо хоногт зохион байгуулагдах ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалтын талаар ярилцжээ.

 

Уулзалт энэ сарын 27-28 өдрүүдэд Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдах ба Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун уулзалт болохоос хоёр өдрийн өмнө хилийн дээс алхахаар болжээ. Харин Трамп уулзалт болох өдрөө Ханой хотноо очих гэнэ. 

 

Трамп "Хойд Солонгосын асуудалд төдийлөн яаравчлахгүй байна. 2018 оны зургаадугаар сард бид Сингапур хотноо анх удаагаа уулзсан. Уулзалтаас хойш Пхеньян ямар нэгэн цөмийн болон пуужингийн туршилт хийгээгүй. Энэ бол сайн үр дүн. Хоёр дахь уулзалтад ихээхэн найдвар тавьж байна. АНУ, Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ хараахан цуцлаагүй байгаа. Гэхдээ уг асуудалд яарахгүй байна. Байдлыг ажиглаж байна. Намайг Ерөнхийлөгч болсны дараа Хойд Солонгосын заналхийлэл багассан" гэж ярьжээ.

 

Цагаан ордны тэргүүн өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй утсаар ярихаар төлөвлөж буй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
гарчигаа ойлгомжтой болгооч
2019-02-20