"E police"-оор долоо хоногт 90 зөрчил илрүүлэн хариуцлага тооцжээ
2019-02-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна.

 

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм. 

 

Өнөөдрийн байдлаар уг аппликейшнийг андройд утас-8.7 мянга, Iphone-1.4 мянган хүн татаж авч ашигласан байна.  Өнгөрсөн 7 хоногт "E-POLICE" гар утасны апплекэйшнийг ашиглан дараах 90 зөрчилд хариуцлага тооцсон байна.  

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин