Австралийн эрэгт амарч байсан жуулчид сураггүй болжээ
2019-02-21

Австралид жуучлалаар ирсэн Их Британийн иргэн Хьюго Палмер, Францын иргэн Эрван Ферье нар сураггүй алга болсон талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэд далайн эрэгт амарч байхдаа сураггүй болсон гэнэ. Жуулчдын түрүүвч, хувцас, түлхүүр зэрэг хувийн эд зүйлсийг нь Шинэ Өмнөд Уэльсийн Порт Макуарие хотын ойролцоогоос олсон гэнэ. 

 

Харин цагдаагийнхан жуулчдын бичиг баримтыг машинаас нь холгүй олжээ. Жуулчид сураггүй алга болсон хэргийн цагдаагийнхан албан ёсоор мөрдөж эхэлсэн гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдэж "Тэд нийслэл Сиднейгээс зүүн хойд зүгт 400 км-ийн зайд явж байсан. Тэдний аялж буй бүсэд далайн давалгаа ширүүн байгааг урьдчилан сануулсан" гэж ахмад Майкл Алриж мэдэгдэв. 

 

Тэднийг хэн нэгэн хулгайлсан байх боломжтой юу гэх сэтгүүлчийн асуултад "Сайн мэдэхгүй байна. Удахгүй бүх зүйл тодорхой болно" гэж албаныхан хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин