Авлига авсан Хятад генерал бүх насаараа хоригдоно
2019-02-21

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн жанжин штабын дарга асан генерал Фан Фэнхуйд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Түүнийг авлига, улсын мөнгийг хувьдаа завшсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, яллажээ. 

 

 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинийн "илтгэлт туслах" гэгддэг байсан Фан Фэнхуй 2017 онд түүнийг дагалдан Вашингтон хотноо айлчилж байв.

 

Си дарга 2017 онд анх удаагаа АНУ-д төрийн айлчлал хийсэн юм. 

 

Өдгөө 67 настай Фан Фэнхуй уг айлчлалын дараахан албан тушаалаа огцорч, удалгүй шалгагдаж эхэлсэн билээ. 

 

Шүүх хурлаас урьтаж түүнийг эрх баригч Коммунист намаас хөөж, бүх хөрөнгийг нь хураан авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongold bol ATG iin darga n tusgailan hoollood l za bugdeeree l ijilhenshdee. Huuliin l daguu hoollonoshdee geed l zuvchuulanashdee ..Prokuror n shalajiina geed martchihna...bay.
2019-02-21
Мафийн толгойлогч:
авилга авсан монгол генерал насаараа ноён сууна
2019-02-21
Монгол ийм шудраг хууль хэрэгтэй Их хэмжээний мөнгө луйвардсан бол мөн насаар нь хорь
2019-02-21