ФОТО: Уран хатгамалын үзэсгэлэн нээгдлээ
2019-02-21
Гэрэл зургуудыг MPA.MN

 

“ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ-МОНГОЛ УРАН ХАТГАМАЛ” үзэсгэлэн 3 дахь жилдээ Богд хааны ордон музейд өнөөдөр нээгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Богд хааны ордон музей хас тэмдэг бүхий хөдрөг, Манжийн үед хан ван зэрэгтэй хүмүүс эдэлж хэрэглэж байсан, задгай хатгамал бүхий луун хээтэй фүс тэмдэг, эдүгээ цагт “гар утасны гэр” хэмээн андуурахуйц уран хатгамал бүхий мөнгөний хэтэвч, алтан утас даруулан оёж, задгай хатгамлаар урласан хөшиг зэрэг өмнө нь олонд дэлгэж байгаагүй бүтээлүүдээ дэлгэжээ.

 

Мөн задгай хатгамлаар урласан Бурхан багштай суварга, зээгт наамлаар бүтээсэн Богд Зонховыг ч энэ үзэсгэлэнгээс харах боломжтой. 

Shuud.mn
Сонин хачин