Монгол Улсын антибиотикийн хэрэглээ өндөр байгаа нь тогтоогдсон
2019-02-22

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсын Токио хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцож байна.

 

Тэрээр хурлын нээлтэд хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд 2017 oнд Нянгийн тэсвэржилттэй тэмцэх үндэсний төлөвлөгөө баталж, салбар хоорондын зохицуулах зөвлөл байгуулсан юм. 2018 онд ДЭМБ-аас анх удаа антибиотикийн хэрэглээний судалгаа хийхэд бүсийн зургаан орноос Монгол Улсын антибиотикийн хэрэглээ өндөр байгаа нь тогтоогдсон.

 

 

Антибиотикийн хэрэглээ өндөр байхад манай улсад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байна. Улирлын чанартай томуу, томуу төст өвчний үед ард иргэд эмчийн заавар зөвлөгөө авахгүйгээр өөрсдөө дур мэдэн антибиотикийг замбараагүй хэрэглэсээр ирсэн нь нэн тэргүүний шалтгаан болж байна. Мөн хүн амын дунд амьсгалын замын болон шээс бэлгийн замын халдвар өндөр байна. Үүний зэрэгцээ сүрьеэгийн халдвар буурахгүй байгаа нь нянгийн тэсвэржилт нэмэгдэхэд нөлөөлж байна.


Гэхдээ 2015 оноос хойш манай улс ДЭМБ-тай хамтран антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийг тасралтгүй зохион байгуулдаг болсон нь антибиотикийн зохисгүй хэрэглээний тогтсон хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан юм.

 

 

Өнгөрсөн жил дэлхийн энэ өдрийг тэмдэглэхэд эмийн сангууд жоргүй антибиотик олгох явдал 40 хувиар буурч, иргэд жоргүй авах гэж шаардах хандлага ч буурсан байлаа. Эмч нар ханиадтай хүүхэд,тэр дундаа насанд хүрэгчдэд гол төлөв антибиотик бичдэг байсан дадал хэвшлээсээ салж эхэлсэн юм. Энэ нь тогтвортой сургалт явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл, сурталчилгаа явуулсны үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан гэж бид үзэж байгаа.

 

Түүнчлэн антибиотикт тэсвэржсэн лабораторийн илрүүлэлт,тандалт судалгааг сайжруулж, чадавхийг нэмэгдүүлсэн. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр нян судлалын лабораториудыг олон улсын жишигт хүргэж орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийг бүрдүүлж чадлаа. Бид өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмэнд цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичилт, хэрэглээнд хяналт тавих, зохистой хэрэглээг төлөвшүүлэх таатай боломж бүрдэж эхэлсэн юм" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ сэтгүүлч юу мэддэг гэж олон улсын хуралд очоод ичихгүй вугаа яриад ирж байгаа юм бэ. гадаад явж үзээгүй юм уу. мэргэжлийнх нь хүмүүсийг явуулаач. тэгээд наана чинь өөрөөс чинь өөр сайд очсон юм уу. монгол улсын нэр хүндийг шавартай хутгаад байх юм. гадаад явж нүүрээ татуулах мөнгөө бүр олон улсын байгууллагаар шийдүүлээд байхаа боль
2019-02-25
Zocnin:
Odoo gadniihniig duuraij antibiotik hyazgaarla geh yum Tiim amindaa hairgyi hun gej hen bh be Odoo gadniihan bodlogoor emend dasal neriin dor zoruyd antibiotik bicnij ogohgyi bgaa Ene ni bodlogoor darhlaa saitai ni amidar muu ni uh gesen horongotnii zarcnimtai holbootoi PNaiziin maani eej 75 tai hun bsan haniad ni ugderseer nas barsan Mash hucntei uhuulgaar antibiotik buu heregle gesen bsan horongot ertonts bol iim l bgaa yum ttuunees awah yumiig ni awcn hayhiig ni hayaj hun ardaa osgoj az jargaltai amidrah ni mongoliin maani az jargal bilee
2019-02-22
irgen:
odoo medej baigaa um baihdaa, yagaad gedgiig bas medej baigaa bailgui,,,,,,naad ard tymen chin ovchin zovlon tusahaar emnelgyyd chin yzej ogohgui baina, harya eldev um yariad hynd uilchlehgui dendyy bydyyleg gazar ih baina baina, hynd shuud tuslah estoigoo medehgui emnelgyyd ., emch nartaigaa ajillaach !!!!!!
2019-02-22
Zochin:
Odoo medej bga yom yy
2019-02-22