Утааг бизнес болгох боломж бий юу
2019-02-23

 

 

Агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж гамшгийн хэмжээнд хүрснийг зарласан Монгол Улс бахь байдгаараа энэ хэдэн жилийг үдэж байна. Агаарын бохирдолтой тэмцэх ямар ахиц дэвшил гарсан бэ гэвэл харамсалтай хариулт гарах байх.

 

Тиймээс урин дулаан цаг ирж утааны асуудал алсарч байгаа ч асуудлыг орхилгүй шийдэлд хүрэхэд түлхэц үзүүлэх зорилгоор эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.

 

“Өөрчлөгч клуб” нэрэмжит хэлэлцүүлгээрээ утааны асуудлыг олон талын эх сурвалжаар баталгаажуулан тэдний санаа бодлыг олон нийтэд хүргэх, эрх бүхий хүмүүст шийдэл гаргахад үнэн бодитой мэдээлэл хүргэхийг зорьдогоороо онцлогтой.

 

Олон жил утаанаас салъя гэж ярьсан боловч бид ямар ч шийдэлд хүрсэнгүй. Харин утаа хэмээх сул талаа давуу тал болгон дэлхийн нийтээс хөрөнгө татах боломж байна гэдгийг зарим судлаачид ярих болсон. Тиймээс энэ боломжийг зөв талаас нь харж ажил хэрэг болгон утаанаас гарах гарц байна уу гэдэгт төвлөрөх үүднээс  хэлэлцүүлгээ ийнхүү нэрийдсэн байна.

 

Өнөөдөр цаг агаар дулаарч утаагүй болж байна хэмээн нийслэлчүүд ярьж байгаа. Гэвч утаа замхараагүйг илтгэх зургийг та бүхэнд толилуулж байна.

 

 

Хавар, зун, намраас эхлээд  л бид утаатай тэмцэх “зэвсгээ” агсах ёстой. Гэтэл бид утаа алсарлаа гээд хавраас эхлээд налайдаг тэгээд өвөлтэй золгохдоо гэнэт сэрсэн юм шиг хөдөлдөг жишгийг эвдэх цаг ирсэн гэдэг үүднээс энэ хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлэгт ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ж.Дугаржав, эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ, ШУТИС-ийн доктор, дэд профессор Д.Басандорж, БОАЖЯ-ны дэргэдэх орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга нар оролцлоо.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
anhnaasaa ded bvttsee shiidwerlehgvi dee odoo ingeed svvld n buun yum l yarih yumdaa
2019-02-24