Ким Чен Уны галт тэрэг Ханой хот руу хөдөлжээ
2019-02-24

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь дээд хэмжээний саммит уулзалт энэ сарын 27-28 өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдана.

 

 

Тэгвэл Ким Чен  Ун зорьсон газраа хүрэхээр өчигдөр Пхеньян хотоос хөдөлсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр албаны хүмүүсийн хамтаар хуягт галт тэргэнд сууж, хөдөлсөн  байна. Уг галт тэрэг хоёр өдрийн турш 3000 гаруй км замыг туулан Ханой хотноо хүрнэ.

 

"Их удирдагчийн аюулгүй байдлын улмаас айлчлалтай холбоотой мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байна" гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас уламжлав. 

 

Харин Трамп уулзалтаас өмнө Вашингтоноос Ханой хотноо хүрэлцэн ирэх аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
энэ ханой явна уу бна уу ямар хамаатай юи бэ цаана чинь british school дээр юу болоод бгааг сурвалжлаач ээ
2019-02-24